СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-22

ОБЕГ: Төөрсөн хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ОБЕГ-т ирсэн гал түймэр, аюулт үзэгдлийн дуудлагын хоногийн мэдээг тоймлон хүргэж байна.

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын Арвижих багийн Зоогийн 8 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 01.21-ний өдрийн 13:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:27 цагт очиж, .
  • Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Их-Уул багийн 20 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 01:14 цагт очиход иргэн Т-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Тосгоны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна дуудлагыг 01.22-ны өдрийн 03:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 03:27 цагт очиход эзэнгүй 6х4 метрийн хэмжээтэй байшин /хаягдсан/ шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Байц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ 01.21-ний өдрийн 12:00 цагийн орчим 1 иргэн самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 01.21-ний өдрийн 22:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Ц /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,

Булган аймгийн Орхон сумын Мааньт багийн “Овон хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 74 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 01.21-ний өдрийн 20:00 цагийн орчим 1 иргэн гэрээсээ гараад сураггүй болсон дуудлагыг 01.21-ний өдрийн 23:50 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн Орхон аймгийн харьяат иргэн Т /30 настай, эмэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.22-ны өдрийн 02:45 цагт гэрээс нь хойд зүгт 23 км-т “Оросын булаг” гэдэг газраас эсэн мэнд олж, тус аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.