LIVE: У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд мэдэгдэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайдаас огцорч, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг мэдэгдэв. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: 

-Улсын онцгой комисс бүхий хүч бололцоогоо дайчлан ажилласан. Зарим аймагт тэг зогсолт хийж, аюулт өвчнийг хумиж чадсан. Вакцин удахгүй орж ирнэ. Миний бие ард түмэндээ үйлчилдэг Ерөнхий сайд байх ёстой гэж үзэж зүтгэж ирсэн. Гэвч хөөрхий тэр эмэгтэйг ямар хүнд байдалд оруулсныг харсан. Үнэхээр нүд халтирам, элэг эмтрэм, зүрх шимшрэм зүйл болсон. Алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг байх ёстой. 

Өчигдөр залуучууд талбай дээр жагссан. Үүнийг би зөв зүйл гэж үзэж байна. Гэвч үүнийг далимдуулж улс төрийн үйл ажиллагаа явагдсан.

Монгол улсын нь зохисгүй. Иймд Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. 

АТГ-аар өөрт таалагдаагүй улс төрчдийг гэсгээдэг, прокуроруудыг томилохдоо халагдах өргөдлийг нь түрүүлж авдаг, улс төрчдийг айдсаар барьдаг төрийн тэргүүн байж болохгүй. Би цаашид шударга ёсны төлөө зүтгэнэ. Хариуцлага тооцож ажиллана гэдэгт итгэж байна. Иймд миний бие Ерөнхий сайдаас огцорч байгаагаа мэдэгдэж байна. Маргааш, нөгөөдөртөө багтаад Ерөнхий сайд болон Засгийн газар шинээр томилогдоно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.