ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлжээ
Нэгдүгээр төрхөд амаржаад удаагүй байгаа эхийг тусгаарлах байр руу авч явахдаа гэрийн халат, углааштай нь гаргаж, дэрээр амыг нь халхлах байдлаар эмнэлгийн машинд суулгасан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байгаа.
Уг үйл явдалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэх явцад алдаа, дутагдал гаргасандаа уучлал гуйсан.
Тэгвэл өчигдөр ажлаа өгөхөөр болсон ЭМ-ийн сайд Д.Мөнхсайхан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.