LIVE: Эрүүл мэндийн салбарынхан сайд Т.Мөнхсайханыг огцруулахгүй хэмээн жагсаж байна

Эрүүл мэндийн салбарынхан сайд Т.Мөнхсайханыг огцруулахгүй хэмээн Сүхбаатарын талбайд жагсаж байна. Анх удаа мэргэжлийн хүнийг сайдаар тавьсан, реформын шинжтэй олон ажлыг нь гүйцээн хийлгэх хэрэгтэй хэмээн тайван жагсаалд оролцсон эмч, эмнэлгийн ажилтнууд үзэж байна. 

"Өргөө" амаржих газраас дөнгөж төрсөн эхийг хүнлэг бусаар авч гарсан үйлдэлтэй холбоотойгоор өчигдөр Шадар сайд болон Эрүүл мэндийн сайд нар огцрох өргөдлөө өгөхөө мэдэгдсэн. Өнөөдөр тайван жагсаалд оролцож байгаа эрүүл мэндийн салбарынхан:

-Бид эрүүл мэндийн салбарын 57 000 хүнийг төлөөлж өнөөдөр энд ирлээ. Манай салбарын сайдаар үеийн үед мэргэжлийн бус хүн томилогддог байсан. Анх удаа мэргэжлийн хүн сайд болсон. Т.Мөнхсайхан сайдын хувьд эрүүл мэндийн даатгалын систем, хөнгөлөлттэй эмийн шинэчлэл зэрэг реформын чанартай олон ажлыг хийсэн. Зарим шинэчлэлийн ажлууд нь хийгдээд явж байна. Энэ хүнийг огцруулахгүйгээр энэ ажлуудыг нь үргэлжлүүлэн хийлгэж, дуусгамаар байна. "Өргөө" амаржих дээр гарсан нэг, хоёр хүний буруутай үйл ажиллагаагаар салбарын сайдыг огцруулах нь буруу хэмээн өгүүлж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.