СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-20

LIVE: Тэргүүн хамба Д.Чойжамц: Биднээс уучлал гуйх болов уу гэж 1990 оноос хойш төр засгаа харж хүлээсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

УИХ-ын нэр бүхий 54 гишүүн Бурхан шашны соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэх, шарын шашиныг дэлгэрүүлэхэд нөхөн олговор олгох” хуулийн төслийг өргөн барьсан боловч Төсвийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр түр хугацаанд хэлэлцүүлгийг хойшлуулсан. Энэхүү асуудлаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц өөрийн байр сууриа илэрхийллээ.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц:

-Бид 1990 оноос хойш засаг төрөө харж хүлээсээр ирсэн. Өнгөрсөн түүхэнд болсон аймшигт хэлмэгдүүлэлтээсээ уучлал гуйж, нөхөн олговор олгох болов уу гэж хүлээсэн. Шашныгаа хэлмэгдүүлсэн улс орнууд нөхөн олгож, уучлал хүссэн учраас уламжлалт сүм дуган нь маш богино хугацаанд дэвжиж хөгжсөн.

Монголын уламжлалт шашин соёлыг хэлмэгдүүлж устгасан атлаа Монголын төр ямар ч нөхөн олговор олгоогүй. Тиймээс шарын шашныг түгээн дэлгэрүүлэх устсан соёлыг сэргээх чиглэлээр нөхөн олговор олгох хуулийн төсөл санаачилсныг бид дээд зэргээр дэмжиж байгаа.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.74

Шар хувалзнуудад юу өгдөгийн

Зочин
3 жилийн өмнө
103.57.94.59

Баян хүмүүс лам нар л байна даа

Амар
3 жилийн өмнө
202.21.108.196

Лам нар мөнгө авах бус та нарын үр хүүхэд зөв гэгээрч уламжилал соёл ёсзүйтэй хүмүүжихэд л зарцуулна. Гандан ганцаараа авах гээгүй бна. Юу ч болоогүй бхад хэнээс юу харамлаад бнаа.Улс хаана төсөвөө төлөвлөхөө мэдэж бгаа даа.

Zochin
3 жилийн өмнө
202.21.109.50

Ene ueiinhen helmegduuleegui. Tatvariin mungunuus uguhgui. Davar.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.95

Солиотой өвгөн бэ

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.160

Ер нь яг Монголын уламжлалт шашин мөн юмуу?

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.184

Монголын шинэ уламжлалт шашиныг техник технологи болговоос зохилтой. Манжийн үеийн бурангуй шашныг сөнөөж дарах хэрэгтэй

Зочин
3 жилийн өмнө
66.181.185.89

Энэ гандангийн зальт этгээд том жип унаж явдаг юм байлаа. Тэгсэн хэрнээ ядуу монголчуудын хоолноос бас шанагадах санаатай. Урьд хэлмэгдсэн улсуудын өмнөө мөнгө авч идэх санаатай

Зочин
3 жилийн өмнө
43.242.243.155

ene huuli garval mongol turiin oiun sanaa dampuursniig batalna

түй май
3 жилийн өмнө
192.82.73.184

давар түй май суухай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.