Д.Нямхүү: Амаржсан эх болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэх явцад алдаа, дутагдал гаргасандаа уучлалт гуйлаа.

Тэрбээр “Өргөө амаржих газарт халдвар гарсан. Ингээд өвчтөнийг ХӨСҮТ рүү шилжүүлэх үеэр алдаа гарлаа. Энэ алдаагаа бид хүлээн зөвшөөрч, амаржсан эх болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан. Мөн ЭМЯ-ны мэдээгээрээ дамжуулж уучлалт хүсэж байна. ” гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.