Өөрсдөө уучлал гуйгаад огцрох зориг алга уу Я.Содбаатар сайд аа!
Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг углааш, өмссөн халаттай нь халдвартын эмнэлэг рүү авч явсан уг асуудалд Шадар сайд Я.Содбаатар цахим хуудсаараа дамжуулж, уучлал гуйх аядав.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан доод албан тушаалтнуудад буюу "хариуцлага алдсан "Өргөө" амаржих газрын ажилчдад хариуцлага тооцно" гэжээ. Улмаар тэрээр эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Г.Төмөрбаатарт даалгасан аж.
Гэвч иргэд, олон нийт УОК-ыг удирдаж буй Шадар сайд Я. Содбаатар таныг хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байна!!!
Өмнө 22-ын товчооны цаана эмч, эмнэлгийн байгууллагуудын хариуцлагагүй үйлдлээс болж, түргэн тусламжийн үйлчилгээ хүсээд хүсээд ч авч чадалгүй нэгэн ээж амиа алдсан.
Түүний дараа мөн л эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай авч чадаагүй 12 настай охин ЭХЭМҮТ-д амиа алдсан. Энэ бүхэнд хэн ч хариуцлага хүлээгээгүй, хэнд хариуцлага тооцсон нь ч тодорхойгүй өнөөдөрт хүрэв.
Тэдний нулимс хатаагүй байхад дахин нэг ээжид харгис хандсандаа та нар яагаад хариуцлага хүлээхгүй, уучлал гуйх төдийгөөр аргацаана вэ?

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.