Тунисын иргэд эдийн засгийн хямралыг эсэргүүцэн жагсаж байна

Тунис улсад эсэргүүцлийн жагсаал цуглаан дөрөв дэх хоногтоо үргэлжиллээ. Цагдаа нар гудамжинд гарч жагссан 600 гаруй иргэнийг баривчлан саатуулаад байна.

Тунисын нийслэл Тунис хотын төвд болсон жагсаал бослогод оролцогчдын ихэнх нь залуучууд байгаа юм. Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр чулуу, галт бөмбөг шидэлцжээ. Аюулгүйн хүчний цагдаа нар босогчдын эсрэг нулимс асгаруулагч, даралтат усаар шүршсэн байна.

. Эрх баригчид цар тахалтай тэмцэхийн тулд хорио цээрийн дэглэм хэрэгжүүлж, аравдугаар сараас хойш шөнийн цагаар хөл хорио тогтоосон.

 116572154 065254356

Ойрын өдрүүдэд үргэлжилж байгаа жагсаал бослого нь Арабын хавар-Тунисын хувьсгалаас 10 орчим жилийн дараа гарч байна. Тунисын хувьсгалаас хойш ардчилсан дэглэм тогтоосноор ажлын байр бий болж, залууст боломж нээгдэнэ гэж хүлээж байсан ч сэтгэл дундуур үлджээ.

. Баривчлан саатуулагдсан хүмүүсийн ихэнх нь баасан гарагаас хойш үргэлжилсэн жагсаалын үеэр хулгай дээрэм, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд гэдгийг Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.

 116572184 065236616

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.