Цанын баазуудад ажиллах зөвшөөрөл өгч их хотынхон агаар салхинд гарах боломжтой болоод байна. Гэнэт гарсан шийдвэрт замаа бэлдэж амжаагүй байсан цанын баазынхан хоёр хоног бэлтгэл ажлаа яаравчлан хийжээ. 120 ажилтантай тус байгууллага бүтэн жил үйл ажиллагаа нь доголдоод байсан юм.
Skyresort цанын баазын менежер Ч.Сэргэлэн:
-Жилийн өмнөөс үйл ажиллагаа доголдсон. НОК-оос өнгөрсөн баасан гарагт цанын баазуудын үйл ажиллагааг нээх шийдвэр гарсан тул бэлтгэл ажлаа амралтын өдрүүдэд хангаж, өнөөдрөөс үйл ажиллагаа жигдэрч байна. Тавьж байгаа шаардлагыг биелүүлээд хариуцлагатай ажлаад явах болно. Иргэдийн хувьд шаардлага тавихад найрсгаар хүлээн авч биелүүлж байгаад үйлчлүүлэгч нартаа баярлалаа. Хоолны заалаа нэг ширээнд хоёр хүн суулгахаар зохион байгуулсан.
Skyresort цанын баазаар үйлчлүүлж байгаа иргэд бүтэн нэг жил өвлийн спортоор хичээллээгүй болохоор үйл ажиллагааг нээсэнд баярлаж байна хэмээлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.