LIVE: Л.Мөнхтүшиг: БНСУ-аас 320 орчим иргэнээ авчирна

Улсын онцгой комиссын шуурхай Штабаас мэдээлэл хийлээ.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:

-2020 оны 11, 12 дугаар сарын нислэгүүд цуцлагдсантай холбоотойгоор ГХЯ-наас 100 орчим иргэнд санхүүгийн болон бусад тусламж, дэмжлэг үзүүлээд байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш ГХЯ-наас УОК-т гадаадад байгаа иргэдээ татах саналыг тогтмол тавьж ирсэн. УОК-ын шийдвэрийг дагуу энэ сард манай иргэдийн хамгийн олноор оршин суудаг БНСУ руу нэг нислэг үйлдсэн.

. Энэхүү төлөвлөгөөг нөөц бололцоондоо тулгуурлан гаргасныг өнөөдөр албан ёсоор зарлаж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эх орондоо ирэх иргэдийн тоо огцом нэмэгдсэн. Нийт гадаадад байгаа 8433 хүн байна. . Гадаадад байгаа иргэн бүрийнхээ төлөө анхаарал тавьж байдаг. Гэхдээ дотоодын нөхцөл байдалтайгаа уялдуулж, энэ шийдвэрүүд гардаг юм. Жилийн өмнөөс халдвар тархаж эхэлсэнтэй холбоотойгоор хилийг шат дараатай хаасан. Энэ хугацаанд 93 улсаас 21522 иргэн эх орондоо ирээд байна гэв.

jfdp3333

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.