LIVE: Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг албан ёсоор дэмжсэн, дэмжээгүй гэх шийдэлд хүрээгүй
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Ерөнхийлөгчийн "Өрх бүрт сая төгрөг өгөх" санаачилгыг МАН-ын бүлэг дэмжсэн мэт ойлголт иргэдийн дунд тархсан тул УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.
МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг эхний ээлжинд судалж, нухацтай хандахаар болсон. Тэрнээс бол Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг албан ёсоор дэмжсэн, дэмжээгүй гэх шийдэлд хүрээгүй.
Нэгдүгээрт: Хууль эрх зүйн хүрээнд нийцэж байна уу гэдгийг судлах.
Хоёрдугаарт: Оффшор дансны асуудлаар АТГ-аас тодруулга авах.
Гуравдугаарт: Санхүү, эдийн засгийн хувьд боломжтой эсэхийг тооцоолж, судлахаар болсон. Ингээд судалгаан дээрээ санал боловсруулж, бүлгийн хуралдаанаар дараа нь хэлэлцэгдэх ёстой. Тэрнээс бол дэмжсэн зүйл байхгүй. Дээрх гурван асуудлаар судлах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрсэн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.