Тэргэнцэртэй иргэн 250 метр өндөр барилга руу авирчээ

Лай Чи Вай нь 250 метр өндөр барилгад авирч гарсан Хонконгийн анхны тэргэнцэртэй иргэн боллоо. Тэрээр нугас нурууны гэмтэлтэй өвчтөнүүдэд хандив цуглуулахын тулд өнгөрсөн бямба гарагт 10 гаруй цагийн турш өөрийгөө олсоор татаж тэнгэр баганадсан өндөр барилгад авирсан байна.

Энэ жил 37 настай залуу 10 жилийн өмнө автомашины осолд орж бүсэлхийнээсээ доош мэдээгүй болжээ. . Гэсэн ч аюулгүй байдлын үүднээс орой дээр нь гарах боломжгүй болжээ.

Лай “Би жаахан айж байсан. Ууланд авирахдаа би хад чулуу, жижиг нүхнээс зуурч чаддаг. Харин шилэн гадаргуугаас барьж чадахгүй. Намайг дүүжилж байгаа олсонд л бүх найдлагаа тавьсан” хэмээн ярьжээ. Түүний хийсэн баатарлаг үйлсийн ачаар 5,2 сая хонконг доллар буюу 670,639 ам.долларын хандив цугларсан байна.

3500

Лай Чи Вай осолд орохоосоо өмнө дэлхийд наймдугаарт эрэмбэлэгдсэн уулчин байсан ажээ. Азийн хаданд авиралтын дөрвөн удаагийн аварга болж байжээ.

Осолд орсон ч тэрээр тэргэнцэртэйгээр авиралтаа орхилгүй таван жилийн өмнө 495 метр өндөр Лион Рок ууланд авирсан юм. Түүний үргэлжлүүлэн ярьснаар “хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэд сул дорой гэж бодож, ойлгодоггүй боловч бид үнэн хэрэгтээ бусадтай адил амжилтад хүрч, гэрэлтэж чадна гэдгийг хэлж, харуулахыг хүсдэг” гэжээ.

3500

2021 1$largeimg 916001744

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.