СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-01-18

LIVE: Үсчин, гоо сайханчид 15мин-аас дээш хугацаагаар хавьталд ордог учир нээхгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

Өнөөдрөөс үйл ажиллагааг нь нээж байгаа ААН-үүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжид нээгдэх бүх төрлийн барааны худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас хамтран мэдээлэл хийж байна.

НОК-ийн шуурхай штаб дээр нэгтгэсэн мэдээллээр халдварын тархалт, эрүүл мэндийн асуудал чухал байгаа. Мөн эрсдэлийн үнэлгээг байнга хийж байна. Нийслэлийн Цагдаагийн газар холбогдох байгууллагуудтай зөвлөлдсөнөөр эдгээр шийдвэрийг гаргаж байна. Өнөөдрөөс 14 байгууллагын үйл ажиллагааг нээнэ. Цаашид үе шаттайгаар байгууллагуудыг нээнэ. Хугацаа заахгүй, дараагийн ээлжний байгууллагуудыг нээх тал дээр судалгаа хийгдэж байгаа.
Захирагчийн ажлын алба: Нийслэлд 62 төрлийн үйл ажиллагаа явуулж байна. 35 төрлийн үйл ажиллагаа хаагдсан байгаа. Тэр тусмаа QR код уншуулах тал дээр анхаарах ёстой. Бүх дүүргүүд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд дээрээ ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийж байна. 

НМХГ: . Байгууллагууд шаардлага тавих ёстой. Нийслэлийн хэмжээнд 157000 гаруй цэг дээр QR код байршуулсан байгаа цагдаа, дүүргүүдийн ажлын алба шалгалт хийгээд явж байгаа. ТҮЦ дээр тавигдах нөхцөл шаардлага гэж Д.Сумьяабазар дарга гаргасан. Энэ нөхцөл шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулна.

Бүртгэлийн цэг дээр байршуулсан QR код уншуулуулж байж хүнд үйлчилнэ. Мөн түргэн муудахгүй хүнсний бүтээгдэхүүнээр л үйлчилнэ. ТҮЦ үйлчилгээ үзүүлэхдээ бэлэн мөнгө хэрэглэхгүй, амны хаалтаа 2 цаг тутам солих, пос машинаа ариутгах, бээлий өмсөх шаардлагыг биелүүлж ажиллана.

Бид зах худалдааны төвүүдээр шалгалт хийсэн. 26 төвд шалгалт хийгээд 56 зөрчил илэрсэн. Ерөөсөө бид нарын тавиад байгаа шаардлагыг биелүүлэхгүй байгаа зөрчил их байна. Зах худалдааны төв ариун цэвэр сахихгүй, хүн бөөгнөрүүлж байна. 

НЗДТГ: Нийслэлийн хэмжээнд үсчин, гоо сайхан эрхэлдэг 3600 гаруй иргэн байгаа. Эдгээр иргэдийн хувьд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн хүрээнд дундаас дээш эрсдэлтэй гэж үзэж байгаа. ДЭМБ-ийн тогтоосон 15 минутын хязгаарлалт, ойрын хавьтал гэсэн тодорхойлолтод үсчин, гоо сайхны үйлчилгээ орж байгаа учир үйл ажиллагааг нь нээхгүй. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.