Хүн амины хэрэг гарсан байшин 2 сая ам.долларын үнэ хүрчээ

АНУ-ын Массачусетс мужид 19 дүгээр зуунд гарсан аймшигт хүн амины хэрэг одоо ч мартагдалгүй ул мөрөө үлдээсэн байдаг. .

Тэдний цогцос олдсон байшин өдгөө охин Лиззи Бордены нэрээр ор, өглөөний цайны музей болон үлджээ. 1892 оны гарсан аймшигт аллагын гэмт хэрэгт Лиззи Борденыг холбон буруутгаж, төрсөн эцэг болон хойд эхийнхээ амь насыг хэрцгийгээр хороосон гэж яллаж байсан ч хожим гэм буруугүй хэмээн цагаатгасан байдаг.

529954c1 c89a 4f25 be83 58fc95309cd8 lizzieborden

19 дүгээр зууны дуулиант хүн амины хэргүүдийн нэг одоо ч тайлагдашгүй хэвээр үлдсэн. Уг байшинг эзэмшигчид музей болгон ашиглаж байсан ч тэтгэвэртээ гарч амрахыг хүссэн тул зарахаар шийджээ. .  

1505250051896

Фолл Риверт байрлах найман унтлагын өрөөтэй уг байшинг 1845 онд барьсан ба Эндрю Борден 1870-аад оны үед худалдаж авч байжээ.

maplecroft lizzie borden 10

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.