СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм, Ковид-19 | 2021-01-17

БЗД-ийн 9, 17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-р хорооны нөхцөл байдлын талаарх тойм мэдээг хүргэж байна.

Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсч 1 дүгээр сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны 01 дүгээр сарын 13-ны А/08 захирамжаар .

Үүний дагуу байнгын дөрвөн цэг, явуулын долоон баг ажилласан. Тухайн хорооны иргэдэд зарлан мэдээллэх зорилгоор 30 албан хаагчид 17-р хорооны 2770 өрхөд утсаар мэдээлэл өгч өрх нэг бүрд мэдээлэл өгсөн. Мөн боловсролын хэлтсээс 1339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэсэн.

Шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс, нийт 230 албан хаагчдыг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан.

. 17 дугаар хороо нь гэр хороолол, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр хоёр байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэсэн. Мөн ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авах долоон баг ажиллуулсан.

. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн.

Нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед иргэн та үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж хэвшээрэй. Ингэснээр та өөрийгөө болон хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ээээ
3 жилийн өмнө
66.181.176.154

Тэр хэсгээ 14 хоног хэсэгчилсэн хорио тогтоох хэрэгтэй байхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.