LIVE: Сумо бөхийн Хацу башё /найм дахь өдрийн барилдаан шууд/

None

138367591 423457818975951 6247015028534769893 o 01 01 

Хацу башёгийн долоо дахь өдрийн барилдааны тойм болон долоон өдрийн дараах байдлаар таван зиндаанд барилдаж буй Монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Өнөөдөр дээд зиндаанд барилдах манай бөхчүүд дараах оноолттой байна. 

  • Ичиножо А.Ичинноров /5:2/ - Маэгашира 15 Ютакаяама /4:3/ 
  • Хошорюү С.Бямбасүрэн /2:5/ - Маэгашира 10 Аойяама /4:3/
  • Кирибаяама Лхагвасүрэн /5:2/ - Маэгашира 11 Котоеко /2:5/
  • Тамаваши Б.Мөнх-Оргил /4:3/ - Озеки Такакейшо /2:5/
  • Сэкеваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /4:3/ - Маэгашира 5 Окиноуми /4:3/. 

Өнөөдрийн онцлох барилдаан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Озеки Такакейшотой барилдаан байх болно. Хоёр бөхийн хувьд өнгөрсөн онд хоёр удаа учраа таарахад хоёуланд нь Такакейшо давж байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.