АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 1 сарын өмнө

С.Будрагчаа МСНЭ-ийн 2020 оны "Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч"-ээр шалгарав

Нийтэлсэн
1 сарын өмнө

Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл түүхт 70 жилийн ой тохиож буй энэ өдрөө сэтгүүл зүйн салбарын оны шилдгийг тодруулах “Ган үзэг 2020” тэргүүн наадмын  шалгаруулалтын дүнгээ танилцуулж байна.

МСНЭ-ийн түүхт 70 жилийн ойн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэн мэндчилгээ ирүүлж, “Ган үзэг-2020” тэргүүн наадмыг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК дэмжин хамтран ажиллалаа. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах ууган байгууллагын  70 жилийн ойг энэ оны турш бүтээлч ажлуудаар дамжуулан онцлон тэмдэглэхээр Удирдах зөвлөлөөр шийдвэрлэснээ мөн уламжилж байна.

Сэтгүүл зүйн салбарын "ГАН ҮЗЭГ 2020" оны тэргүүн наадмын шилдгүүд:

ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА:

-Шилдэг телевиз - “NTV” телевиз 

-Шилдэг радио- “MGL” радио 88.3

-Шилдэг мэдээллийн сайт – “Zarig.mn”

-Шилдэг сонин- “Зууны мэдээ” сонин

-Шилдэг сэтгүүл- “Гэрэг” сэтгүүл

-Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл- Дархан-Уул аймгийн “RGB” телевиз

ШИЛДЭГ РЕДАКТОР:

-Сонины шилдэг редактор – “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа

-Телевизийн шилдэг редактор – “ТВ5” телевизийн Улс төрийн албаны дарга, редактор А.Болдсайхан

-Мэдээллийн сайтын шилдэг редактор – “Zindaa.mn” сайтын Ерөнхий редактор Б.Бадамгарав  

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ:

-Телевизийн шилдэг сэтгүүлч- “ТВ8” телевизийн сэтгүүлч Ц.Гэрэлмаа

-Радиогийн шилдэг сэтгүүлч- “Гэр бүлийн радио 104.5”-ын сэтгүүлч Б.Баясгалан

-Сонины шилдэг сэтгүүлч- “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Д.Гансаруул

-Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч- “livetv.mn” сайтын сэтгүүлч С.Будрагчаа

-Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч- “Mining&economic” сэтгүүлийн сэтгүүлч Ж.Баяржаргал

-Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч- “Монцамэ” агентлагийн гэрэл зургийн албаны дарга Б.Чадраабал

-Орон нутгийн шилдэг сэтгүүлч - Төв аймгийн “TBS” телевизийн сэтгүүлч Т.Саранчимэг

ШИЛДЭГ МЕНЕЖЕР:

-“Улстөрч агентлаг”-ийн Гүйцэтгэх захирал Г.Золбаяр

ШИЛДЭГ СУДЛААЧ:

-МУБИС-ийн НХУС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор -С.Амартүвшин

 Дэмжигч байгууллага:  "Монголын Ипотекийн Корпораци ОССК" ХХК

Манай сайтын сэтгүүлч С.Будрагчаа МСНЭ-ийн 2020 оны "Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч"-ээр шалгарлаа. 

С.Будрагчаа нь 2020 онд “Fact check” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэж, 2020 онд эрэн сурвалжилсан сэдвүүдээс хамгийн сүүлд “Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэгчдийн нийтийн тээвэрт учруулсан хохирол, “Хавдар судлалын үндэсний төвд болсон жигүүрт хэрэг” буюу тус эмнэлгийн эмч нар өвчтөнөөс авилгал хээл хахууль авахыг оролдсон асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүд нь үзэгчдийн талархлыг хүлээсэн. Мөн, Монголын хөлбөмбөгийн холбоон дахь бэлгийн хүчирхийлэл дөрвөн цуврал нэвтрүүлгийг бэлтгэсэн нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм. 

Оны шилдгүүддээ баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. 


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.