СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Бямбаханд: Жо Байден төрийн эрх барьснаар Монголын улстөрд АНУ-аас дэмжлэг ирнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

“Дэлхий Монголд” олон улсын харилцааны талаарх ярилцлагын энэ удаагийн дугаарт Олон улсын харилцааны судлаач Л.Бямбахандыг урилаа. Түүнтэй АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тойрон асуудал, АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн олон улсад баримтлах бодлого, чиг хандлагын талаар ярилцлаа. 

АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан хүнийг сонгуулийн дүнгээс гадна хэд хэдэн шат дамжуулж хүлээн зөвшөөрдөг юм байна. Хамгийн сүүлд 1-р сарын 06-нд л гэхэд Жо Байдены ялалтыг баталгаажуулж санал хураалаа. Үүний дараа буюу 20-нд тангарагаа өргөх боломжтой боллоо. Энэ талаар?

-АНУ түүхэн нөхцөл байдлаасаа шалтгаалаад шууд сонголт хийх гэхээр иргэд нь боловсролгүй, сонголт хийх боломжгүй гэдэг үүднээсээ сонгогчдыг төлөөлөх, нийгмийн тодорхой хэсгийг бүрдүүлсэн хүмүүсээр дамжуулж сонгодог болсон.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 35 нас хүрсэн, сүүлийн 15 жил АНУ-даа тасралтгүй амьдарч, ажиллаж байгаа хүн нэр дэвших эрхтэй. Бараг жил гаруйн хугацаанд өөрийн кампанит ажлаа явуулдаг.

Ингээд сонгогчдын коллегийн сонгууль болж, тухайн хүнийг сонгох эсэхээ шийднэ. Дараа нь сонгуулийн дүнг баталгаажуулж санал хураалт явуулна. Түүний дараа тангарагаа өргөснөөр бүрэн эрх нь хэрэгждэг.

Сая 1-р сарын 06-д Конгресст  санал хураалт болсны дараагаар 1800-аад оноос хойш анх удаа  жагсагчид орж дайралт хийсэн нь түүхэн үйл явдал боллоо?

-Энэ бол АНУ-ын түүхэнд анх удаа шахуу болж байгаа үйл явдал. Хамгийн анх 1800-аад онд Капитал Хилл рүү халдсан байдаг.

Энэ удаагийн халдлага бол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаатай холбоотой. Түүний хувьд санал хураах өдөр маш том жагсаал, цуглаан болно. “Америкийг аварна” гэдэг хөдөлгөөн болно гэдгийг хэлж, ард иргэдийг ч жагсаалд нэгдэхийг уриалсан...

Жо Байден төрийн эрх авснаас хойш улс орондоо болоод бүс нутагтаа ямар өөрчлөлт авчрах, ямар алхам хийх бол гэдэг ихээхэн анхаарал татаж байна?

-Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа БНСУ-тай ингэж харилцана, Япон улстай ингэж харилцана гэх мэтээр улс орнууд өөр өөрсдийн таамгийг гаргаад эхэлсэн. Эхний 100 хоногтоо багтаагаад уур амьсгалын өөрчлөлтийн талаарх уулзалтыг АНУ-д зохион байгуулахаа онцолсон.

Ялангуяа АНУ-ын НҮБ дэх оролцоо суларснаар НҮБ-д Африкийн орнууд руу оруулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалт өссөн. Тиймээс энэ асуудалд эргэн анхаарч, НҮБ дахь байр сууриа бэхжүүлнэ гэж үзэж байна. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан Сулливъян гэж хүн бий. Энэ хүн Ираны асуудал, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх, гэрээ байгуулах ажилд идэвхитэй ажиллаж байсан. Түүнийг эргүүлж авчирч, Ирантай холбоотой асуудалд анхаарч эхлэх нь. Мөн Трампын үед НАТО-ийн холбоотнууд, Европын түншүүдээ гомдоосон асуудлыг эргэн харж, сэргээх нь.

Манай улстай хэрхэн ажиллах вэ гэдэг зүйл яригдана.  Жо Байден бол либерал интернациолналь үзэлтэй гэгдэг. Энэ бол дэлхий даяар ардчиллыг тогтоох ёстой гэсэн үзэл. Ардчиллыг тогтоохтой олон улсын хамтын ажиллагаа чухал гэж үздэг. Үүнтэй адил улстөрч бол Жон Керри. Жон Керри тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллах гэж байна. Мэдээж Монгол Улс АНУ-ын бусад холбоотнуудаас төдийлөн байр суурь эзлэхгүй ч Азид ардчилалал тогтоож буйгаараа, ялангуяа тоталитор дэглэмтэй  хоёр том улсын дунд оршиж буй жижиг улс ардчиллын үлгэр дуурайл болж байгаа гэдэг утгаар улс төрийн дэмжлэг илүү ирэх байх гэж бодож байна...

 

Жо Байден төрийн эрх барьснаар Монголын ардчилал, хүний эрх, эдийн засгийн салбарт АНУ-аас дэмжлэг ирнэ гэсэн хүлээлт байгаа...

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.