LIVE: Эмчлэх эрхээ сунгуулж чадаагүй эмч нар эмчилгээ хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна
Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн шалгалтад орж, эмчлэх эрхээ авдаг аж. Эмчлэх эрхээ сунгуулах баримт материалаа ном журмын дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвд бүрдүүлж өгсөн хэдий ч эмчлэх эрхээ сунгуулж чадахгүй хохирч буй эмч хүн манай редакцтай холбогдлоо.
Эмчлэх эрхээ сунгуулж чадахгүй байгаа хохирогч:
Эмчлэх эрхийн лиценз гэдэг нь эмч нарын хувьд анагаахын их сургуулийг төгссөн дипломоос илүү үнэ цэнтэй бичиг баримт байдаг. Энэ лицензтэй байж л хүнийг эмчлэх эрх үүсдэг. Миний эмчлэх эрхийн лиценз 2020 оны аравдугаар сарын 01-ний өдөр дууссан. Уг эрх дуусахаас нэг сарын өмнө бүх бичиг баримтуудаа бүрдүүлээд Эрүүл мэндийн хөгжлийн төв өгсөн боловч одоог хүртэл сунгахгүй байгаа. Яагаад сунгахгүй байгааг нь тодруулахаар тус төвийн утас руу залгахаар мобикомын 2222-оос хэцүү байгаа. Гөлөг төөрүүлж байгаа аятай эд дээр дар, тэд дээр дар гэсээр байгаад тасардаг. Миний хувьд эмчийн мэргэжлийг эзэмшээд 15 жил болж байна. Тэгсэн мөртлөө гуравдахь удаагаа сунгуулах гэтэл ийм асуудалтай тулгарчихлаа. Яагаад удаад байгааг асуухаар коронавирустэй холбож тайлбарлаад байгаа. Коронавирусийн халдвар гарсан байх тусмаа эмч нарынхаа эрхийг хурдан нээж ажиллуулах ёстой биз дээ.
Энэ асуудалд ЭМЯ анхаарах цаг болсон. Эмчлэх эрхийг сунгуулахын тулд эхлээд шалгалт өгдөг. Бидэн шиг олон жил ажилласан хүмүүс жилийн кредит бүрдүүлдэг. Над шиг хөдөө орон нутагт байгаа хүмүүс нэг нэг кредитийн төлбөрт 80-100 мянган төгрөг төлдөг. Ингээд 30 кредитийг бүрдүүлэхийн тулд 600-800 мянган төгрөгийг төлдөг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.