АНИМЭ
СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Дэлхий дахинд | 4 хоногийн өмнө

В.Путиныг хараана гэсэн Якутын бөө Москва руу дахин хөдөлнө

Нийтэлсэн
4 хоногийн өмнө

Нийтэлсэн:   О.Тэргэл
4 хоногийн өмнө

ОХУ-ын Якут улсын бөө Александр Габышев ирэх гуравдугаар сард Москва руу дахин аялах болсноо мэдэгджээ. Тэрээр нийслэл рүү цагаан морь унан явах бол түүний дагалдагчид машинаар явах аж.

Уг аялал хоёр жил үргэлжлэх төлөвтэй байсан юм. Гэвч Габышев болон түүний нөхөд 3,000 орчим км замыг туулаад байсан үе буюу 2019 оны есдүгээр сард тэднийг Буриадын "Байкал" хурдны зам дээр саатуулан, Якут руу буцаасан байна.

Бөөд хэт даврагч үзлийг өдөөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хавтаст хэрэгт "Габышев гуравдугаар сарын 6-наас тавдугаар сарын 22-ны хооронд үл мэдэгдэх газар байхдаа хэсэг бүлэг хүмүүстэй нийлэн, хэт даврагч үйл ажиллагаа явуулахыг уриалсан" гэжээ.

Гэтэл тэрээр 2019 оны арванхоёрдугаар сарын 8-нд Москва руу дахин хөдөлсөн бөгөөд албаныхан түүнийг хоёр хоногийн дараа саатуулжээ. Ингээд 2020 оны тавдугаар сард Габышевыг Якутскын сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлсэн бөгөөд эмнэлгийн комиссоос бөөг бусдад аюул учруулж болзошгүй гэж дүгнэжээ. 

Харин олон улсын

Эх сурвалж: Радио Свобода, Интерфакс


Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Холбоотой мэдээ

     Анимэ сан

    © 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
    Мэдээлэл хуулбарлах хориотой.