Испани улсад -25 хэм хүрч хүйтэрснээс 7 хүн нас баржээ

Испани улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний цас орсны дараа цаг агаар эрс хүйтэрч, одоогийн байдлаар долоон хүн нас бараад байна. Амь насаа алдсан долоон хүний хоёр нь Барселонагийн орон гэргүй иргэд байгаа юм.

Тус улсын зарим хэсэгт цельсийн -25 хэм хүрч хүйтэрсэн нь 20 гаруй жилийн хугацаанд тохиогоогүй хүйтэн цаг уур болохыг мэдээлжээ. Эрх баригчид ахмад настай иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

. Филомена цасан шуурганы дараа үлдсэн зузаан цас мөс болон хувирснаар нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан байна.

 116444089 mediaitem116444085

Өвлийн улиралд ихэнхдээ дулаан байдаг Испани улсын нутаг дэвсгэр их хэмжээний цас мөсөөр хучигджээ. . Даваа гарагт л гэхэд Мадридын эмнэлгүүдэд цас мөсөн дээр унаж бэртэж гэмтсэн 1,200 иргэн ханджээ. Энэ нь цагт ойролцоогоор 50 хүн бэртсэн гэсэн үг юм.

 116442993 mediaitem116442991

Бэртэл гэмтлээс гадна олон мянган айл гэрэл цахилгааны эх үүсвэрээсээ салжээ. Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлэхийн тулд 12,000 гаруй км замыг цэвэрлэх шаардлагатай ба 1,300 орчим цас цэвэрлэгч машин 24 цагийн турш ажиллаж байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.