LIVE: С.Моллай аварга дэвжээнээ гарч ирлээ

20180922 wc baku sellner tsend ochir tsogtbaatar mgl 01 01 01 

Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж  манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Явцын мэдээлэл:

Эрэгтэйчүүдийн -81кг жинд манайхны өнөөдрийн салхийг хагалж О.Ууганбаатар олимпийн аварга Х.Халмурзаевыг цэвэр яллаа. Улмаар хоёрдугаар тойрогт А хэсгийг тэргүүлэгч олимп, дэлхийн медальт Канадын алдарт А.Валос Фортиерийг хэдхэн хормын дотор цэвэр ялсан. Харин гуравдугаар тойрогт Узбекистаны Ш.Болтабоевт ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн -73кг жинд дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгөн медаль Г.Одбаяр Египтийн М.Мохейлдинийг мөн цэвэр яллаа. Тэрээр дараагийн тойрогт А хэсгийг тэргүүлж буй дэлхийн аварга Японы алдарт Сойчи Хашимототой барилдан ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар Германы бөхийг цэвэр савсан ч хоёрдугаар тойрогт Узбекстаны Х.Тураевт ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Яг одоо дэлхийн аварга С.Моллай Австрийн Ш.Борчашвилитэй хоёрдугаар дэвжээнээ барилдаж байна. 

/Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой/

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.