ВИДЕО: О.Ууганбаатар олимпийн аваргыг цэвэр яллаа
Жүдо бөхийн шилдгийн шилдгүүд оролцож буй "Мастерс 2021" тун сонирхолтой өрнөж байна.
Өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдаж манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. /Спортын төрөлжсөн www.livetv.mn/sport суваг уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлж байна./
Эрэгтэйчүүдийн -81кг жинд манайхны өнөөдрийн салхийг хагалж О.Ууганбаатар олимпийн аварга Х.Халмурзаевыг цэвэр ялсан бичлэгийг толилуулж байна. Мөн тэрээр хоёрдугаар тойрогт А хэсгийг тэргүүлэгч олимп, дэлхийн медальт Канадын алдарт А.Валос Фортиерийг хэдхэн хормын дотор цэвэр ялсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.