Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд энэ сарын 13-наас 27-ны өдрийг хүртэл хийхээр болжээ.
Цэргийн насны иргэд ажлын өдөр 09:00-18:00 цагийн хооронд харьяа хорооныхоо утсаар бүртгэлээ хийлгэнэ. Ковид-19 гарсантай холбогдуулан зөвхөн 18 настай /2003 оны/ иргэнийг харьяа хороон дээр нь биечлэн бүртгэх гэнэ. Анх удаа бүртгүүлэх иргэн иргэний үнэмлэх, 2 хувь цээж зураг, цэргийн үүрэгтний үнэмлэхний үнэ 2000 төгрөгтэй ирж бүртгүүлнэ үү.
Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм. Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бас л цуглуулах ажил хийж эхэллээ дээ