LIVE: Урнаа аварга медалийн төлөө барилдана

1EDF3691 1576157224 1576157225 01

Өнөөдөр хөнгөн жинд манай улсаас есөн бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ М.Уранцэцэг аварга болон эрэгтэйчүүдийн -66кг жинд Мастерсийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байна. 

Яг одоо МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын М.Клементтэй барилдана. Тэд өмнө нь дөрвөн удаа учраа таарахад бие биенээ тус тус хоёр удаа ялаад байна. Өнөөдрийн барилдаан тэдний хувьд тун чухал барилдаан болох учиртай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.