LIVE: ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: ТҮЦ ажиллуулахгүй байгаа нь ялгаварлан гадуурхсан үйлдэл болж байна

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Уг хуралдааны үеэр ТҮЦ-ийг ажиллуулах боломжгүй, ямар ч стандартгүй, халдвар тараах эрсдэлтэй хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл уг асуудалд ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос гомдолтой буйгаа илэрхийлж, хүнсний дэлгүүр, захад иргэдийн бөөгнөрөл үүсээд болж байхад яагаад нэгээс хоёр иргэнд үйлчилдэг ТҮЦ халдвар тараах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм хэмээн эгдүүцэж байв.

ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо:

-Үндсэндээ хоёр сар ажилласангүй. Хууль хяналтын байгууллагын зөвлөмжийг дагаж, ажил орлогогүй гэр орондоо байсан. . Түргэн үйлчилгээний цэгээр үйлчлүүлж байгаа хүн 1-2 минут болоод гардаг. Том дэлгүүрт бол хүн хэдэн минут ч хэсээд явж байна шүү дээ. Бид нарыг маш их ялгаварлан гадуурхаж байна. Дэлхийн ямар ч улсад гудамжны наймаа байдаг.

Бид нарыг яг хэзээнээс ямар нөхцөлөөр ажиллуулах талаараа тодорхой болгоод өгвөл бид нар хүлээцтэй хандана. ТҮЦ-үүд арав гаруй төрлийн цөөн тооны савлагаатай бараа бүтээгдэхүүн зардаг. Мэргэжлийн хяналтын газрын дарга стандарт журамгүй ажилладаг гэсэн. Тэгвэл тэр стандарт, журмаа батлаад өгвөл тэр дагуу нь ажиллаж болно. Хэзээнээс ажиллуулах эсэхийг талаар тодорхой болгомоор байна.

ТҮЦ ажиллуулж байгаа нэг иргэний ард бүхэл бүтэн айл өрхийн амьжиргаа байдаг. Биднийг бэлэн мөнгөтэй харьцдаг гэсэн. . Дарга удирдлагууд ТҮЦ-ээр үйлчлүүлдэггүй болохоор ямар нөхцөл байдалтай ажилладаг гэдгийг мэдэхгүй байх шиг байна. Стандарт, нийтлэг журмаа гаргаагүй байж ямар ч үндэслэлгүй, ажиллуулахгүй гэж шийдвэрт гаргаж байгаад гомдолтой байна гэсэн юм.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.