LIVE: Л.Мөнхтүшиг: АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр үйлдсэн тусгай үүргийн нислэгээр таван монгол иргэн ирсэн

Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр болсон талаар Гадаад харилцааны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ удаагийн нислэгээр 11 дүгээр сард тусгай үүргийн нислэгээр ирээгүй тэргүүн ээлжид ирэх хүсэлтэй 150-160 иргэн ирнэ. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтэй 6787 иргэн байна. . БНСУ-д байгаа иргэддээ анхааруулж хэлэхэд Элчин сайдын яамны үүдэнд цуглахгүй байхыг хүсэж байна. Тус улсаас гамшгаас хамгаалах дэглэмийн хүрээнд таваас дээш иргэд олноор цуглахгүй байх шийдвэр гараад байгаа.

Энэ сарын 6-нд ачаа тээврийн онгоцоор иргэдийг авчирсан гэх мэдээлэл гарсан. МИАТ компанийн энэ нислэг, ачаа тээврийн нислэг байгаагүй. Харин АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ дипломат ажилтнуудаа тээвэрлэх ажлыг хийхдээ МИАТ-ын онгоцыг хөлсөлсөн гэв. 

.

Манай улсын таван иргэнийг уг нислэгээр авчрахыг АНУ-ын талд хүсэлт гарган авчирсан байгаа. Тухайлбал, 12 дугаар сарын 25-нд Сөүлээс АНУ руу зорчих хүсэлтэй нэг иргэн байсан бөгөөд тодорхой зөрчлийн улмаас хилээр нэвтрүүлээгүй арав гаруй хоног тус улсын онгоцны буудал дээр гацсан байсан. .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.