TREND LIVE: “УОК-оос ярьж байна. Та нар яагаад бэлгэвчгүй хавьталд орсон бэ”

 

“UB Comedy”-гийн уран бүтээлчдийн “Ideree’s HOME PARTY” цувралын сүүлийн дугаарт Улсын онцгой комиссын машид эгдүүцэж, байгууллагын нэрийг ашиглан дооглон тохуурхсан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандахаа илэрхийлсэн.

Уг мэдэгдлийн дараа “Ideree’s HOME PARTY” цувралын уран бүтээлч Б.Идэр-Од өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан албан ёсоор уучлал гуйж, уг хэсгийг олон нийтийн сүлжээнээс устгасан болохоо зарлав.

УУЧЛАЛТ ХҮСЬЕ Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг...

Нийтэлсэн Ider-Od Bat-Erdene2020.12.29, мягмар

Ар араасаа цуварсан эдгээр мэдэгдлийн дараа Google хайлтын системээс “Ideree’s HOME PARTY” цувралын сүүлийн дугаарыг үзэх гэсэн хайлт асар ихээр өсөж, комедигийн залуус ямар зүйл хийсэн болоод УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаярыг уурлаж, эгдүүцүүлснийг мэдэхээр улайран хөөцөлдөхөд хүргэсэн билээ.

Энэхүү эрэлтийг анзаарсан иргэд хувийн болон хуурамч хаягаараа “Ideree’s HOME PARTY” цувралын хамгийн сүүлийн хэсгийг оруулан богино хугацаанд олон мянган үзэлт хандалтыг цуглуулж, TREND болгосныг та бүхэн үзэж байна.

“Ideree’s HOME PARTY” цувралын сүүлийн дугаарт жүжигчин Санти буюу Б.Үйлстөгс найз нөхдийнхөө хамтаар хэд хоногийн өмнө лагерьт гарсан нэгэн эмэгтэй рүү утсаар залгаж “УОК-оос ярьж байна. Батмөнхийн Тулга гэдэг хүн байна. Тантай хэд хоногийн өмнө лагерьт гарсан залуугийн PCR шинжилгээний хариу эерэг гарлаа. Та хэд яагаад бэлгэвчгүй хавьталд орсон бэ. Би маскийг бэлгэвчтэй зүйрлэж хэлж байна шүү” гэх зэргээр тоглоом наргиан болгон хэлсэн нь ийнхүү асуудал дагуулахад хүрчээ.

EqdrDAwVQAAdF71

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.