Цэргийн сургууль төгсөөгүй хүн генерал цол хүртэхээр санаархаж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид гадаад, дотоодын их, дээд сургууль, академид цэргийн төрөлжсөн нарийн мэргэжлээр дийлэнхдээ татвар төлөгчдийн мөнгөөр суралцаж байдаг билээ.

Гэтэл тэднийг сурсан мэргэшлийнх нь дагуу албан тушаалд томилолгүй, шал өөр мэргэжлийн хүнийг ажиллуулах явдал Зэвсэгт хүчинд сүүлийн үед ажиглагдах болов. Нэг бус баримтыг энд эш татъя.

Хэдхэн хоногийн өмнө Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарав. Үүнийхээ өмнө Агаарын цэргийн командлалын Тэргүүний удирдах ажилтан өргөмжлөл, урамшуулал хүртээд явсан байдаг. Түүний оронд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригтой хамт тус штабын Энхийг дэмжих ажиллагааны газарт ажиллаж байсан, хурандаа Б.Эрдэнэбатыг томилжээ. 1996 онд ЦИС-ийг ерөнхий цэргийн команд, штабын офицер мэргэжлээр төгсөж, 2007 онд Канадад Штабын офицерын дамжаа, 2011 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын дамжаа, 2013 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, 2017 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллеж дүүргэсэн түүнийг юм. Уг нь хууль, дүрэм, журамдаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн Штабын дарга нь цэргийн нисэхийн мэргэжлийн хүн байх ёстой аж. Гэтэл АНУ-д Агаарын цэргийн команд штабын коллежоос өөр ц гэнэ.

Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар хурандаа аж. НҮБ-аас тавьж буй шалгуурт нь эх орондоо цэргийн мэргэжлийн өндөр албан тушаал хашсан байх ёстой гэсэн шаардлага тавьсан учраас Агаарын цэргийн Штабын дарга тэтгэвэртээ гармагц оронд нь томилсон сурагтай.

Энэ томилгооноос гадна Зэвсэгт хүчний олон алба хаагчийг унтууцуулж буй нэг явдал нь . Ерөнхийлөгчийн Тамгын газарт Зохион байгуулалтын хэлтсийн даргаар 2017 оноос ажиллаж байсан тэрбээр өдгөө Дорноговь аймагт өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ангиудын нэгийг удирдаж байгаа агаад цэргийн алба хаагчид дөрвөн сарын турш цалингаа авч чадахгүй байгаатай түүнийг холбож ярих хүн ч нэг бус бий.

Цэргийн сургууль төгсөөгүй, энгийн мэргэжилтэй хүн Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний . Цэргийн цол олгох журамд “Иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14 дүгээрт заасныг баримтална. Хэрэв түүний албан тушаалын цолны зэрэглэл нь дээд офицерийнх байвал “хурандаа” цол олгож, албан тушаалын зэрэглэлийн цолыг 2-3 жил ажилласны дараа олгоно” гэсэн заалтыг мөрдөх учраас цэргийн дээд цол хүртэх санаа нь бүтэхгүй биз ээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн дээд генерал цол олгодог бөгөөд өдгөө ЗХЖШ-ын орлогч даргаар ажиллаж буй хурандаа Ц.Жавхланбаатар, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй, хурандаа Д.Ганхуяг нарт цол олгуулахаар холбогдох албаныхан хөөцөлдөж. Гэтэл Ерөнхийлөгчийн баталсан цэргийн дээд цол олгох журам, шалгуурт нийцэхгүй байгаатай холбон тайлбарлах хүн цөөнгүй байна.  

Магадгүй Ерөнхийлөгч журамдаа өөрчлөлт оруулбал цэргийн дээд цол хүртэх санаатай хүмүүст бригадын генерал цол олгох биз ээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.