Мянга гаруй зорчигч замын түгжрэлд хоножээ

Японы нийслэл Токиог Нийгата мужтай холбодог Канецу хурдны зам цасанд боогджээ. Зам их хэмжээний цасанд боогдсон тул пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө түгжрэл үүсч, мянга гаруй хүн машин дотроо хоносон байна.

Тэдгээр хүмүүст ундны ус, идэх хоол хүнс бараг байгаагүй гэж эх сурвалжид дурджээ. Э.

201218001754 04 japan snow storm 1217 exlarge 169

Түгжрэлд зогссоор байгаа зорчигч, жолооч нарт яаралтай тусламжийн багийнхан будааны ороомог, талх, цэвэр ус, бензин, шатахууны тусламж үзүүлсэн байна. Гэсэн ч тусламжийн хүнс хүрэлцээгүй байгаа гэдгийг хэлж байна. 30 орчим насны эмэгтэй, 60 орчим насны эрэгтэйн бие түгжрэлийн үед муудаж, амьсгал давчдах, дотор муухай оргисноос эмнэлэгт хүргэгджээ.

201218001359 03 japan snow storm 1217 exlarge 169

Нутгийн төв болон хойд мужуудад хуртунадас их хэмжээгээр орж, зам тээврийн хөдөлгөөнд саад учруулж байгаагийн дээр зарим газарт эрчим хүчний эх үүсвэр тасарсан байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.