Халдвар илэрсэн эмэгтэйг тусгай үүргийн онгоцонд суулгалгүй үлдээжээ
Тусгай нислэгээр ирэх иргэд коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариу нь эерэг гарсан 40 настай, монгол эмэгтэйг Франкфуртын онгоцны буудалд үлдээсэн асуудал олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:
-Чех улсаас ирсэн тухайн эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарсан тул Франкфурт-УБ чиглэлийн онгоцонд хамт нисэх бусад иргэний эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байх үүднээс тухайн эмэгтэйг суулгаагүй үлдээсэн. Гэхдээ энэ нь тухайн иргэнд анхаарал тавихгүй байгаа гэсэн үг биш бөгөөд ГХЯ-наас тус иргэнтэй холбогдсон.
Одоогоор түүнийг Герман улсад 14 хоног тусгаарлах асуудлыг хэлэлцэж байна. Европын ихэнх оронд иргэдийг 14 хоног байрнаасаа гарахгүй байхыг анхааруулж буй. Тусгаарлалттай холбоотой санхүүгийн дэмжлэгийг Элчин сайдын яамнаас иргэдэд туслах сангаар дамжуулан хүргэнэ. Онгоцны тасалбараа баталгаажуулаагүй өөр нэг иргэн бас ирсэн. Түүнийг мөн Герман улсад түр байлгахаар болсон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.