Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хорьсон уу

“Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны 06.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн жолооч нар PCR шинжилгээ өгөн нэвтрэх ба бусад иргэд, нийтийн тээврийг нэвтрүүлэхгүй.

УОК 2020.12.17” гэх мэдээлэл өнөөдөр өглөөнөөс эхлэн цахим орчимд идэвхтэй тарж байна.

хаха

Уг мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодруулахад “Нийслэл рүү орж, гарах хөдөлгөөнийг хязгаарласан ямар ч шийдвэр гараагүй. Харин өнөө өглөөнөөс фэйсбүүкээр тийм худал мэдээлэл яваад байна” гэв.

Мөн уг мэдээллийг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодруулахад “Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарла гэсэн шийдвэр огт ирээгүй” хэмээлээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.