СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2020-12-16

Хуульч Б.Пүрэвсүрэн: Х.Нямбаатар сайдын хэлсэн мэдээлэл бүгд худал

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Хаш-Эрдэнэ
3 жилийн өмнө

“Хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих эсэхийг маргааш буюу 2020 оны 12 сарын 17-ны өдөр хэлэлцэх гэж байна.

Монгол улсад хүний эрх зөрчигдөх нь сүүлийн гурван жилд нэмэгдсэн судалгаа байдаг. Цар тахалтай холбоотой хөл хорио тогтоосон хугацаанд хүний эрх зөрчигдөж байгаа олон жишээ гарсан. Мөн сүүлийн өдрүүдэд билээ. Аливаа улсын иргэн үзэл бодлоо илэрхийлэх, нэр хүндтэй байх халдашгүй дархан эрхтэй байдаг. Үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн дуу хоолойг дамжуулдаг сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа юм.

Хэвлэл мэдээлэл, иргэний эрх зөрчигдөж байгаа асуудлаар олон байгууллага дуугарч байгаагийн нэг нь "Глоб интернейшнл" төв. Тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгээс хүний эрхтэй холбоотой энэ асуудлаар мэдээлэл авсан юм. 

“Глоб интернейшнл” төвийн хуульч  Б.Пүрэвсүрэн:

-Монгол Улс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийн үзүүлэлтээрээ дэлхийд "хамгийн дээд, абсолют байр" эзлээд тасарчаад байгаа орон биш шүү.


2020 оны 12 сарын 15-нд Сайд Х.Нямбаатар "Улаан бал" нэвтрүүлгээр орохдоо худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх илт худал мэдээлэл, ойлголтуудыг багтаасан байсан. 

. Жишээ нь: ОХУ-д 3,000-аас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үздэг тухай. 

ОХУ-д 2014 оноос блог хөтлөгчдийг бүртгэх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 3,000-аас дээш дагагчтай блог хөтлөгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ижилтгэн ойлгохоор болсон ч 2017 оны долдугаар сарын 29-ний өдрийн 276 тоот тогтоолоор блог хөтлөгчийн үйл ажиллагааг зохицуулах заалтыг хүчингүй болгож, тухайн оны наймдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөхөөр болсныг мэдээлж байв.

Мөн "Монгол улс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийн үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн дээд, абсолют байр эзэлдэг" гэж хэлсэн байгаа. 

АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Freedom house” судалгааны төвөөс 1973 оноос эхлэн дэлхийн орнуудын эрх чөлөөний индексийг жагсааж ирсэн. Иргэний болон улс төрийн эрх, иргэний эрх чөлөө гэсэн хоёр төрлөөр хэмжиж нийлбэр оноог гаргадаг. Үүнд: үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхүүд багтдаг.

Монгол Улс нь авбал зохих 100 онооноос 2013-2020 оны хооронд 84-86 оноо авч ирсэн бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн улсуудаас 53 дугаар байрт жагсаж байв.
Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд 180 орноос 73 байрт эрэмбэлэгдэж байгаа нь “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд орсон хэвээр байна. Энэ нь өмнөх оноос 3 байр ухарсан үзүүлэлт юм.
Тэгэхээр юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.133

Nymbaatariig ogtsoruul

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.