АНУ-ын Ерөнхийлөгчийн бэлэглэсэн цагийг хулгайлжээ

Лондон дахь эртний эдлэлийн худалдааны газраас халаасны алтан цаг хулгайд алдагджээ. Хулгайчийн авсан уг цаг нь АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч агсан Вүдроу Вилсоны бэлэглэж байсан 27,000 ам.долларын үнэтэй цаг байсныг цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Орон нутгийн цагаар бямба гарагт 12:30 минутын үед үл таних эрэгтэй Пиерпонт Аркад эртний эдлэлийн дэлгүүрт ваар худалдаж авахаар очсон байна. Гэвч үл таних эрэгтэйн картны үлдэгдэл хүрэлцээгүй ажээ. Дэлгүүрийн ажилтан ваарыг буцааж байранд нь тавих хооронд эрэгтэй танхимын үзүүлэнг нээж халаасны цагийг хулгайлаад гарсан байна.

. Мөн цагний дотор талд “АНУ-ын Ерөнхийлөгчөөс Британийн хөлөг онгоцны ахмадад далай тэнгист явуулсан аврах ажиллагааг үнэлэн 1914 оны гурав дугаар сарын 7-ны өдөр бэлэглэв” гэсэн зурвасыг үлдээсэн байна.

http%3A%2F%2Fcdn

Лондоны цагдаа нар цагны зураг болоод хулгай хийсэн эрэгтэйн зургийг мягмар гарагт олон нийтэд дэлгэж, уг хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхийг хүссэн байна. Мөн цагны эзэн удаан хугацаанд гэр бүлд нь хадгалагдаж ирсэн үнэт зүйл бөгөөд хулгайлсан этгээдийг нэн даруй эргүүлж өгөхийг хүсчээ.

http%3A%2F%2Fcdn

Вүдроу Вилсон нь 1913-1921 оны хооронд АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өмнө нь Принстон их сургуулийн захирал, Нью Жерси мужийн захирагчийн үүргийг гүйцэтгэж байсан эрхэм юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.