А.Тлейхан: Цахилгааны төлбөр нь өмнөх сарынхаас давсан тохиолдолд зөрүүг иргэн өөрөө төлөх журам яригдаж байна

Засгийн газрын шийдвэр гарсан даруй цахилгаан эрчим хүчний хэрглээ огцом нэмэгдээд байгаа. Өвөлдөө дунджаар 1110МВт байсан хэрэглээ өнгөрөгч хоёр өдөрт 1250МВт нэмэгдээд байгаа юм. Шинэ зохицуулалт яригдаж байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ийн ярьж байна. 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан:

-Нийт айл өрхийн 98 хувь цахилгааны төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байна. Цахилгаан, дулааны чөлөөлөлтийн хугацаанд гэр хорооллын нэг өрх 7 сарын хугацаанд 249,530 төгрөгийн, орон сууцанд амьдардаг иргэн 560-1.1 сая төгрөгийн, жижиг, дунд үйлдвэр 7-30 сая төгрөгийн, томоохон үйлдвэр 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр тооцоолол гарч байгаа.
Суурь үнийг чөлөөлж байгаа учраас гурил, сүү, талхны үнэ өсөхгүй, үнэ буурах учиртай.
.

Өчигдрийн байдлаар 17-21 цагийн хооронд хамгийн их ачаалалтай буюй 1300МВт хүрсэн. Өнөөдөр 11:00 цагийн үед ачаалал 1100МВт хүрсэн. Иргэдээсээ хэрэглээн дээрээ онцгой анхаарахыг зөвлөж байна. Орой 17:00-21:00 цагийн хооронд халаагуур залгахгүй байх, үйлдвэрүүд 17:00-21:00 цагийн хооронд хэрэглээгээ 20 орчим хувиар бууруулах шаардлагатай. 
Гэр хороололд ачаалал хамгийн өндөр байна. Эрчим хүчний яам дээр хэрэглээг зөв зохицуулах журам гарах ёстой. Өмнөх сарын хэрэглээнээс цахилгааны төлбөр давсан тохиолдолд зөрүү төлбөрийг иргэн өөрөө төлөх журам яригдаж байгаа. . Бид аль болох хязгаарлахгүй байхаар ажиллаж байна. Хязгаарлалтад орохгүйн тулд илүү хэрэглээ хийхгүй байхыг анхааруулж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.