Б.Навчаа: Х.Нямбаатар гэж бичих л юм бол хорино гэж айлгасан

Жүжигчин Б.Навчаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын боловсруулсан Эрүүгийн хуулийг эсэргүүцэн бичсэнийхээ төлөө ял авахад хүрчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, энэ нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. 

Тэрээр, "Нямбаатар сайдын боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яаж тэнэгтэхээрээ 14-16 насны охидод бэлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харилцаанд орсон болж торгох хууль баталж байгаа юм бэ? Энэ хуулийг эсэргүүцэж, охидоо хамгаалахын тулд реклам болон шторк хийж эсэргүүцэх тул 14-16 насны 50 охин надтай нэгдэж, зураг авалтад орооч..." хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.

131362359 2734341986788732 7993208614397131972 n

Өөрөөр хэлбэл, Хуульзүйн сайд Х.Нямбаатар өөртэй нь холбоотой жижиг сажиг мэдээ, мэдээлэл бүрт ийн хариу "арга хэмжээ авч", цаашлаад өөрийн хүч чадлаа харуулж буйн жишээ энэ асуудал болж байна.

131155617 3371968912902075 8672548880601659116 n

Эрүүгийн хуулийн 12,5 дахь зүйлд:

“...хохирогчийг 14 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалт оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, 14 настай хүүхэдтэй бэлгийн харьцаанд орчихоод торгуулиад л өнгөрөх болж байгаа юм. Үүнийг олно нийт ихээхэн эсэргүүцсээр байгаа билээ. 

Харин уншигч та бүхэн хэргийн талаар илүү мэдээлэл авъя гэвэл хуульч Ү.Амарбатын тайлбарыг уншаарай.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.