Өнөөдөр "Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн Дэлхийн цом" эхэлнэ

Бөхийн төрлүүдийн дэлхийн цомын тэмцээн Серби улсад зохион байгуулагдаж байна. 

130584136 10164284480750167 2539699595858355630 o 01

Серб улсын Белград хотноо бөхийн төрлүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах хуваарьтай байсан хэдий ч дэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас АНУ, Япон, Казахстан, Гүрж, Хятад, Монгол зэрэг бөхийн төрлөөр тэргүүлэх улс, орнууд оролцохоос татгалзсан тул дэлхийн цом болгон өөрчилсөн юм. 

Энэ сарын 12-ны өдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн бөхийн төрлүүдийн дэлхийн цомын тэмцээн өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдана. 51 орны 500 гаруй бөхчүүд өрсөлдөж буй дэлхийн цомын тэмцээнд ОХУ-ын баг олимп, дэлхийн аваргууд бүхий хүчирхэг бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. 

Дэлхийн цомын хуваарь /Улаанбаатарын цагаар/

12-р сарын 14, Даваа

Чөлөөт бөх, эмэгтэй

18:00 – 21:00. Урьдчилсан барилдаан (50-53-55-62-72 кг)

00:00 – 00:45. Хагас шигшээ барилдаан (50-53-55-62-72 кг)

Сонгомол

18:00 – 21:00. Дагах барилдаан (60-63-82-97-130 кг)

01:00 – 01:30. Шигшээ барилдаан (60-63-82-97-130 кг)

12-р сарын 15, Мягмар

Чөлөөт бөх эмэгтэй

18:00 – 21:00. Урьдчилсан барилдаан(57-59-65-68-76 кг)

18:00 – 21:00. Дагах барилдаан(50-53-55-62-72 кг)

23:45 – 01:45. Хагас шигшээ барилдаан(57-59-65-68-76 кг)

01:00 – 03:30. Шигшээ барилдаан (50-53-55-62-72 кг)

12-р сарын 16, Лхагва

Чөлөөт бөх эрэгтэй

18:00 – 22:00. Урьдчилсан барилдаан (57-70-74-92-125 кг)

23:45 – 00:45. Хагас шигшээ барилдаан (57-70-74-92-125 кг)

Чөлөөт бөх эмэгтэй

18:00 – 22:00. Урьдчилсан (57-59-65-68-76 кг)

01:00 – 04:00. Финал (57-59-65-68-76 кг)

12-р сарын 17, Пүрэв

Чөлөөт бөх эрэгтэй

18:00 – 22:00. Урьдчилсан барилдаан (61-65-79-86-97 кг)

18:00 – 22:00. Дагах барилдаан (57-70-74-92-125 кг)

23:45 – 00:45. Хагас шигшээ барилдаан (61-65-79-86-97 кг)

01:00 – 04:00. Шигшээ барилдаан (57-70-74-92-125 кг)

12-р сарын 18, Баасан

Чөлөөт бөх эрэгтэй

22:30-00:30. Дагах барилдаан (61-65-79-86-97 кг)

01:00 – 04:00. Шигшээ барилдаан (61-65-79-86-97 кг)

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.