СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-14

Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн дөрвөн удаагийн нислэгээр 720 иргэн эх орондоо ирнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан 12 дугаар сард Токио, Сөүл хот руу тус бүр нэг, Франкфурт чиглэлд хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

Үүнд:
12 дугаар сарын 16-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 17-нд УБ-Франкфурт,
12 дугаар сарын 20-нд УБ-Токио,
12 дугаар сарын 25-нд УБ-Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, 720 иргэнээ татан авах юм.
Улсын онцгой комиссоос "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримтлан, зочид буудлын коридорт камер суурилуулан, хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгосон.

Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: Энэ сарын дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 720 гаруй иргэн ирнэ. Гадаадын 17 улсаас 100 орчим иргэн санхүүгийн хүндрэлд орсноо Элчин сайдын яамдаа хандсан байгаа. Үүний дагуу НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж,.

Монгол Улсаас гадаад руу зорчих хүсэлтэй иргэд байгаа. . Түүнчлэн энэ сарын 20-ны Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр бусад улсаас дамжин ирж байгаа иргэдийг татан авна.

Өвөрмонголд дотоодын халдвар илэрч, халдвар хамгааллын дэглэмийг чангатгасан. Тус улсын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн татан авалт удааширч байна.

Энэ сарын 25-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр гуравдагч орон руу зорчих хүсэлтэй иргэдийн мэдээллийг МИАТ компани нэгтгэж, Солонгосын талтай дамжин өнгөрөх зөвшөөрөл авахаар төлөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.