Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэрийн эсрэг юм яриад байгаа нөхдийн эсрэг Засгийн газар хөдөлж болно шүү

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлуудыг Ерөнхий сайд болон бусад салбарын сайд нар танилцууллаа. 

Энэ оны 12 сараас ирэх оны 7-р сарын нэгэн хүртэлх бүх айл өрх болон нэр дурдсан 9 салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс даахаар болсон. Энэ төлбөрийг "Эрдэнэт үйлдвэр хариуцна" гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээрх төлбөр болох 650 тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж холбогдох байгууллагууд руу шилжүүлэх юм. 

-Эрдэнэт үйлдвэрийн талаар янз бүрийн юм ярьж байна. Идсэн уусан гээд. Энэ бүхнийг шалгаж байгаа юу?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Эрдэнэт үйлдвэртэй холбоотой худал үнэн янз бүрийн асуудал тарааж байна. Энэ хүмүүст хандаж хэлэхэд та бүхний санаа бүтэхгүй. Та бүхний эсрэг Засгийн газар хөдөлж болно шүү. Халдвар хумигдаад эхлэхээр би та бүхэнд нээлттэй мэдээлэл өгнө.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр, Салхит, Асгат гэх мэт олон орд газраа бид алдсан байсан. Төр эргүүлж авч эхэлж байна. Нэлээдгүй ажил хийгдэж байна. Маш том тэмцэл хийж байж авч байна. Төрийг хохироосон хэн ч бай хариуцлага хүлээх ёстой. Б.Ундармаатай холбоотой асуудал ярьж байна. Хэн ч байсан эргүүлж төлнө. Хууль хүчний байгууллага нь шалгаж байгаа юм билээ. Шийдвэр нь гараг. Надад шүүх прокурортой шууд холбогдох эрх байдаггүй. Бие даасан байгууллага.  Монголын төрөөс хулгай хийсэн хэн ч бай авсан зүйлээ төлөх ёстой. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрээс 2019 онд 963 тэрбум төгрөгийн татвар авсан. 2020 онд нэг их наяд давсан татвар төвлөрүүлнэ. Бид энэ үйлдвэрийг улсдаа авсны үр шим.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.