СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-13

​Сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хөнгөлж, нэг шуудайг нь 940 төгрөг болголоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Засгийн газар өнөөдөр (2020.12.13) ээлжит бусаар хуралдаж, хэдэн хэдэн шийдвэр гаргалаа

Засгийн газраас өмнө нь сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөөд байсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан талаар танилцууллаа. 

Ингэснээр 50 хувь хөнгөлөгдөж 1750 төгрөг болоод байсан нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 937 төгрөг болж байгаа аж.    

Шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулах шийдвэр гаргаснаар улсаас хэдэн төгрөг зарцуулж, энэ асуудлыг шийдвэрлэж байгаа тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл "Нэг тонн шахмал түлш 150 мянган төгрөгийн үнэтэй байдаг. 50 хувиар буулгаад удаагүй байна. Өнөөдөр дахин бууруулж, 75 хувиар хөнгөлснөөр. Үүнийг бараг үнэгүй авч байна гэж ойлгож болно. 937 төгрөг нь үйлдвэрийн уут, сав боодлын үнэ өртөг гэсэн үг юм" гэв.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Шахмал түлшний хөнгөлж байгаа үнийн зөрүүг "Эрдэнэс Тавантолгой" компани гаргаж байгаа. . Одоо дахин буурснаар  69 тэрбум төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" хариуцахаар болж байна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.