СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-13

ТАНИЛЦ: Ус, цахилгаан, дулааны хөнгөлөлт эдлэхгүй 9 салбарын жагсаалт

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлуудыг Ерөнхий сайд болон бусад салбарын сайд нар танилцуулж байна. 

Энэ оны 12 сараас ирэх оны 7-р сарын нэгэн хүртэлх бүх айл өрх болон нэр дурдсан 9 салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс даахаар болсон. Мөн сайжруулсан түлшний үнийг өмнө нь 50 хувиар бууруулсан бол нэмж 75 хувь бууруулах шийдвэр гаргасан.

Харин эдгээр хөнгөлөлтийг эдлэхгүй төлбөрөө бүрэн төлөх салбарын жагсаалтыг танилцуулъя.

Үүнд:

1. Төсөвт байгууллага

2. Төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд

3. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр

4. Банк, банк бус  санхүүгийн байгууллага

5. Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч

6. Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

7. Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

8. Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

9. Өнгөт метал, хар төмөрлөг, цементийн үйлдвэр ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүд

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.