СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-12-13

Х.Бадамсүрэн: Эрдэнэт үйлдвэр Казахстанаас авах 20,0 сая долларын өрөө авсан

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн асуудлуудыг Ерөнхий сайд болон бусад салбарын сайд нар танилцуулж байна. 

Энэ оны 12 сараас ирэх оны 7-р сарын нэгэн хүртэлх бүх айл өрх болон нэр дурдсан 9 салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс даахаар болсон. Мөн сайжруулсан түлшний үнийг өмнө нь 50 хувиар бууруулсан бол нэмж 75 хувь бууруулах шийдвэр гаргасан.

Ерөнхий сайдын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Зарим аймагт "ипотекийн зээлээ төл" гээд иргэдийн дарамтлаад байгаа асуудал гарсан?

-Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Ипотекийн зээлийн эх үүсвэрт оролцдог бүх төлөөлөл гарч зээлийн хүсэлтийг авч шийдвэрлэж байгаа. 38800 иргэний 2,1 их наяд төгрөгийн зээл хойшлуулах хүсэлт ирсэн. Татгалзсан зээл нэг ч байхгүй. Бусад зээл судалгаанд явж байгаа. Хариу өгөхөд бэлэн байгаа.

-Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөгийн зардал гаргаж айлуудын тог, дулааныг даана гэж байна. Тус үйлдвэр төсвийн 30 орчим тэрбум төгрөгийг бүрдүүлдэг. Ирж буй ачааллыг яаж дааж ажиллах юм бэ?

-Эрдэнэт ТӨҮГ-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: 2019 онд манай үйлдвэр ТӨҮГ болсон. Үүнээс хойш өртөг зардлаа хямдруулах ажлыг бүх түвшинд хийж байна. Техник технологио боловсронгуй болгох, орлогоо нэмэгдүүлэх ажлыг үе шаттай хийсан. 650 тэрбум бол их мөнгө. Аль болох зардлаа танах боломжийг судалж байна. Бид 2021 оны төсөв төлөвлөгөө ирэх доло хоногт ТӨБЗГ-аар хэлэлцүүлнэ. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулалтаа царцаана. 

Мөн Казахстанаас авах 20,0 сая ам.долларын өрөө авч чадсан. Гадаад худалдааны экспортын гэрээний нөхцлөө сайжруулах, импортын худалдаан дээр нэг цонхны бодлого хэрэгжүүлж, цахим тендерт шилжсэний хүчинд 60 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн. 2019 онд 100 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон. "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэдэг шиг шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Энэ үүргийг бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрээс 2019 онд 963 тэрбум төгрөгийн татвар авсан. 2020 онд нэг их наяд давсан татвар төвлөрүүлнэ. Бид энэ үйлдвэрийг улсдаа авсны үр шим. 

-НДШ-ийг чөлөөлөх талаар судалгаа хийж байгаа юу?

-Олон улсад бол ийм арга хэмжээ үр дүн багатай харагдаж байгаа. Саяны шийдвэр ч ААНБ-дад нилээдгүй үр дүн өгнө. Цалин хөлсөө бууруулахгүй, ажилчдаа халахгүй байх боломжтой. 

Шадар сайд Я.Содбаатар: Боловсролын сайдын давтлага өгөх тухай журам гарсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурсан, халдвар илрээгүй 18 аймгийн боловсролын байгууллагуудаас хоцрогдол үүсч байгаа тул эцэг, эхчүүд зөвшөөрвөл сайн дурын үндсэн дээр сурагчдад давтлага өгөх шийдвэрийг гаргасан. Гэхдээ ирэх оны 1-р сарын нэгэн хүртэл хойшлуулсан. 7-р сарын нэгэн хүртэл өвчний халдварыг зогсоох чиглэл барьж ажиллана. 

-Хүүхдийн мөнгийг заавал ээжид нь өгнө гэдэг нь ийм үед янз бүрийн хүндрэл үүсгэж байна. Энэ заалтыг өөрчлөх арга байна уу?

Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгийг 1,2 сая хүүхдэд сар бүрийн 20-ны өдөр шилжүүлж байна. 550 мянган өрх энэ мөнгийг авдаг. Ковид дэгдэхээс өмнө янз бүрийн хэлбэрээр авдаг байсан. Одоо бол банкууд нэг хэсэг хаалттай байсан. Бэлэн мөнгөний гүйлгээг аль болох хумьж цахимжуулах ажлууд хийгдсэн. Албан ёсны асрамжлагчийн хүсэлтээр аль нэгнийх нь данс руу холбодог. Тэрнээс бус заавал ээжид нь өгөх тухай заалт байхгүй. Амьдрал баян болохоор эцэг, эх саллаа гэхэд ээжийнх нь данс руу бус аавынх нь данс руу, эсвэл бусад асран хамгаалагчийн данс руу шилжүүлж болно шүү дээ. Өөрсдөө хүсэлтээ банканд гаргах ёстой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

L Ouvnotgon
3 жилийн өмнө
202.55.188.99

sain baina v sain dvrin HD toldog ajilgvi irged yahin bol yrdani hongloltond hamragdaj chadagvi hvgtsana 5 saras tolj ehelsen gesen vg odo ajilgvi horiond orson baiga snvde tolborin hemje 56700t

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.