СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2020-12-13

Эрүүл мэндийн 20 ажилтан халдвар авсан нь батлагдаад байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ХӨСҮТ-ийн халдвар авсан эмнэлгийн ажилтнуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө. Тэрээр  “. Эхний хүн нь шуурхай хариу арга хэмжээний багт ажилладаг ариутгагч байсан. Тэрээр батлагдсан тохиолдлуудыг зөөвөрлөх тусгаарлах, тэдгээр хүмүүсийн эд зүйл болон тэднийг зөөвөрлөн ирсэн машинд ариутгал халдваргүйтгэл хийдэг байсан. Ажилбараа гүйцэтгэх явцдаа буюу хамгаалах хувцас хэрэгслээ тайлах явцдаа алдаа гаргасан байж болзошгүй. .

Арванхоёрдугаар сарын 9-нд манай лаборант халдварт өртсөн. Энэ хүн тусгаарлалтад байгаа хүмүүсээс сорьц цуглуулах, лабораторид ирсэн сорьцыг дугаарладаг. Тусгаарлалтад байж байгаад гэртээ очоод нэг хоносны дараа халдварт өртсөн байсан.

Энэ хүн ажилбараа хийх явцаа хамгаалах хувцас хэрэгслээ тайлах үедээ халдварт өртсөн байх эрсдэлтэй..

Энэ сарын 10-нд сүрьегийн тасгийн туслах сувилагч халдварт өртсөн. Тэрээр арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл тусгаарлалтад байсан. Өмнө нь байсан сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал сэжигтэй тохиолдол батлагдаагүй онош үгүйсгэгдсэн учраас энэ хүн 8, 9-нд хэвийн үйл ажиллагаа хийж байсан. Энэ хүн энэ сарын 9-нд шинжилгээ өгөн 10-нд онош батлагдсан. .

Нийт манай гурван ажилтны ойрын хавьтал 94 хүнийг тусгаарлан ажиглах байранд тусгаарлан ажиглалт тандалт хийж шинжилгээнд оруулж байна. Одоогоор эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй.

Манайд хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай байна. Цаашид халдвар гаргахгүйн тулд эмч, ажилтнуудад сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. 10-20 удаа сургалтад суусан хүн хувцсаа тайлахдаа алдаа гаргах эрсдэл байдаг юм байна. Эмч ажилчдынхаа тоог нэмэх ачааллыг зохицуулах тал дээр онцгой анхаарч байна" гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.