"2020 Scottish Open" тэмцээний финалд дэлхийн аваргууд тунан үлдлээ

Хагас шигшээд дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан, Хятадын залуу тоглогч Ли Ханг болон дэлхийн гурван удаагийн аварга Марк Селби, Велсийн залуу тоглогч Жеми Жонес нар тунан үлдсэн юм. 

Ронни аварга болон Ли Хангийн тоглолтыг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба тус тоглолт тун сонирхолтой өрнөсөн. Эхний таван өргийн дараах байдлаар 4:1 харьцаагаар Ли Ханг тэргүүлж байсан ч сүүлийн таван өрөгт Ронни аварга дараалан ялснаар шигшээ тоглолтод шалгарлаа. 

Харин Марк Селби аварга өрсөлдөгчөө илт илүүрхэн ялалт байгуулснаар "2020 Scottish Open" тэмцээний шигшээ тоглолтод шалгарлаа. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.