LIVE: Өсвөрийн Таеквондогийн Европын АШТ 2020

Өсвөрийн таеквондогийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

 

Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Босни Герцеговина улсад насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн олимпийн жингийн ангиллаар зохион байгуулагдаж дууссан бол өнөөдрөөс /12 дугаар сарын 12/ өсвөрийн таеквондогийн АШТ-ээр үргэлжлэн явагдаж байна. 

Тэмцээнд европ тивийн 15 гаруй тамирчид хөвгүүдийн 10, охидын 10, нийт 20 жинд хүч сорин өрсөлдөж байна. Энэхүү тэмцээний нэг онцлог нь Европын өсвөрийн чансаанд эрэмбэлэгдсэн тамирчид оролцож байгаагаараа онцлог юм. 

Тэмцээний хуваарь ёсоор эхний өдөр хөвгүүдийн жингийн тулаанууд явагдах бол маргааш охидын жингийн тулаанууд явагдах юм. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.