Өөрийгөө зомби болгож будсан цахим одод 10 жилийн хорих ял оноожээ

Ираны өсвөр насны охин өөрийгөө зомби буюу амьд үхдэлтэй төстэй будсанаар олон нийтийн цахим сүлжээнд ихээхэн анхаарал татаад байсан юм. Түүнийг олон нийтийн анхаарал татсан үйлдэл цахим сүлжээнд гаргасны дараа Ираны эрх баригчид баривчлан саатуулсан.

Тэгвэл энэ жил 19 настай Сахар Табар буюу жинхэнэ нэрийг нь Фетеме Хишванд гэдэг охиныг жилийн турш баривчлан саатуулсан бөгөөд Ираны шүүх 10 жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.

. Түүнийг Ираны шүүх хүүхэд залуусыг хахуульдсан, Исламын Бүгд найрамдах улсад хүндэтгэлгүй хандсан гэж мэдэгджээ.

Сахар Табар саатуулагдах хугацаандаа өнгөрсөн хавар Ковид-19 цар тахлын халдвар авсан тул суллах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна. Тэрээр Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн ядарч туйлдсан, аймшигтай дүрд өөрийгөө хувирган будаж, зургандаа “Исламын Бүгд найрамдах улс эмэгтэйчүүдэд харгис хандсаар ирсэн түүхтэй. Бид хүйсээр ялгаварлан гадуурхалтын эсрэг нэгдэх хэрэгтэй” гэсэн тайлбарыг хийсэн юм.

 111847357  109316731 iranstar

Ираны шүүх Сахар Табарт өршөөл үзүүлнэ гэдэгт итгэж байсан хэмээн өмгөөлөгчид нь ярьсан байна. Өвчтөний түүхээс харвал сэтгэцийн эмнэлэгт очиж байсан ба сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтайн дээр хэрэгт холбогдох үедээ насанд хүрээгүй байсан зэргийг харгалзан үзэж ялыг нь хөнгөлөх болоод батлан даалтад суллахыг өмгөөлөгчид нь хүсчээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.