Ли: "Би дэлхийн номер 1-ийг хожсон гэдэгтээ бүрэн итгэхгүй л байна"

AY0I8430 scaled 01

Урьд шөнийн эхний бөгөөд хамгийн том дуулиан бол Хятад тоглогч Ли Ханг дэлхийн чансааг тэргүүлэгч Жадд Трампыг буулган авч хагас шигшээ тоглолтод шалгарлаа. Ли Хангийн хувьд хоёр дахь удаагаа чансаа олгох тэмцээний хагас шигшээд шалгарч буй нь энэ бөгөөд өмнө нь 2017 оны China Championship тэмцээнд мөн хагас шигшээд шалгарч байлаа. Мөн түүнчлэн тэрээр Жадд Трамп аваргыг анх удаа хожиж байгаа нь энэ биш юм. Тэд зургаа дахь удаагаа учраа таарсан ба өмнө нь хоёр ч удаа Жадд Трамп аваргыг хожиж байсан удаатай.

Тоглолтын дараа Ли: "Би эцсээ хүртэл сандарч байлаа. Миний гар чичирч байхын мэдэрсэн. Жадд Трамп боломж нь гарвал нүд ирмэхийн зуур тоглолтыг дуусгаж чадах тийм л чадвартай тоглогч. Би өөрийгөө дэлхийн номер 1-ийг ялсан гэдэгтээ бүрэн итгэж чадахгүй л байна. Тэрээр яг одоо оргил үе дээрээ байгаа шүү дээ" 

Хагас шигшээ тоглолтын оноолт
Хагас шигшээ тоглолтын оноолт

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.