Бразилын хамгийн баян эрхэм таалал төгсжээ

Бразилаас Швейцар хүртэл тэлсэн банкны эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн хамгийн баян чинээлэг банк эзэмшигч болсон санхүүч Жозеф Сафра 82 насандаа таалал төгсжээ.

Ливан-Бразил гаралтай Сафра гэр бүлийнхээ арилжааны болон хувийн банкны бизнесийг удирдаж, өргөжүүлэхэд том хувь нэмэр оруулсан байна.

Тэрээр анх 70 орчим жилийн өмнө аав Жейкоб болон хоёр ахынхаа хамт худалдааны санхүүжилтийн үйлчилгээний газар нээхээр Бейрутээс Бразилд ирж байсан бол энэ жилийн байдлаар юм.

Жозеф Сафра 1969 онд эхнэр Викитэйгээ гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн хүүхэдтэй. Түүний хөвгүүдийн нэг Алберто өнгөрсөн жил ах Дэвидтэйгээ санал зөрөлдөн, өөрийн банкийг байгуулахаар "Banco Safra"-г орхин явсан байна.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.