Өсвөрийн шатарчдын ДАШТ-д манай улаас 19 тамирчин өрсөлдөнө


Дэлхийн Шатрын Холбоо болон Гүрж улсын Шатрын Холбооноос хамтран зохион байгуулж буй тус тэмцээн 9-10, 11-12, 13-14, 15-16, 17-18 насны охид, хөвгүүдийн нийт арван ангилалд цахимаар оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна.

Уг тэмцээн нь тивүүдийн сонгон шалгаруулах тэмцээнээр эхэлсэн бөгөөд 11-р сарын 28-30-ны өдрүүдэд Африк тив, 12-р сарын 2-4-ний өдрүүдэд Америк тив, 12-р сарын 7-9-ний өдрүүдэд Европ тивийн сонгон шалгаруулах тэмцээнүүд болж өндөрлөсөн бол Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн 12-р сарын 11-13-ны өдрүүдэд буюу өнөөдрөөс эхлэн зохион байгуулагдана.
Манай улсын хувьд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд дараах 19-н өсвөрийн шилдэг тамирчид оролцоно.

9-10 нас /охид/ - Г.Урангоо /Гадаад чансаа: 1233/
9-10 нас /охид/ - Н.Содгэрэлт /Гадаад чансаа: 1148/
9-10 нас /хөвгүүд/ - Б.Дүүрэнхишиг /Гадаад чансаа: -/
11-12 нас /охид/ - Э.Энхрий /Гадаад чансаа: 1421/
11-12 нас /охид/ - ДШХДМ Д.Өнөрзул /Гадаад чансаа: 1462/
11-12 нас /хөвгүүд/ - ДШХДМ Б.Тэнүүнболд /Гадаад чансаа: 1753/
11-12 нас /хөвгүүд/ - ДШХДМ Э.Азжаргал /Гадаад чансаа: 1684/
11-12 нас /хөвгүүд/ - Б.Ананд /Гадаад чансаа: 1965/
13-14 нас /охид/ - ДШХДМ Б.Амин-Эрдэнэ /Гадаад чансаа: 1425/
13-14 нас /охид/ - ДШХМ Д.Мөнхзул /Гадаад чансаа: 1991/
13-14 нас /охид/ - ДШХДМ Г.Халиунаа /Гадаад чансаа: 1899/
13-14 нас /хөвгүүд/ - Б.Отгонбаяр /Гадаад чансаа: 1411/
15-16 нас /охид/ - Н.Цогзолмаа /Гадаад чансаа: 1895/
15-16 нас /охид/ - ДШХМ Б.Алтантуяа /Гадаад чансаа: 2263/
15-16 нас /хөвгүүд/ - ДШХМ Г.Амартүвшин /Гадаад чансаа: 2350/
15-16 нас /хөвгүүд/ - ДШХМ С.Чингүүн /Гадаад чансаа: 2269/
17-18 нас /охид/ - ДШХМ Н.Наран-Эрдэнэ /Гадаад чансаа: 2055/
17-18 нас /хөвгүүд/ - ДШХМ Г.Булганхан /Гадаад чансаа: 2017/
17-18 нас /хөвгүүд/ - ОУМ С.Ган-Эрдэнэ /Гадаад чансаа: 2419/

Тоглолт өнөөдөр /12 дугаар сарын 11/ Улаанбаатарын цагаар 17:00 цагаас эхэлнэ. 

Монголын баг, тамирчдын өргүүдийг www.facebook.com/ABChessLiveStream фэйсбүүк хуудсаар тайлбартайгаар шууд дамжуулан хүргэнэ. 

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.