Ш.Адьшаа: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг чинь Ж.Эрдэнэбат шиг баривчлаад явчих вий

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2020-12-11/ чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр сонгуульд албан ёсоор нэр дэвших үнэмлэхээ авч, хуулийн хамгаалалтад орсон хүнийг хууль зөрчин баривчилсан явдлыг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах асуултыг тавьлаа.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа

Нэр дэвшигчийн баталгаа гэдэг бол тухайн нэр дэвшигч сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авснаас хойшхи харилцааг зохицуулсан хамгийн чухал зүйл байх ёстой. Энэ баталгаа сүүлийн УИХ-ын сонгуулиуд дээр хэрэгжихгүй байна.

2012 оны сонгуулийн өмнө Н.Энхбаярыг “оймсны хэрэг”-ээр баривчилсан. Дараа нь . Мөн 2020 оны сонгууль нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан хэд хэдэн хүнийг баривчилсан.

Түүний дотор . УИХ-ын тухай хууль ч бай, Ерөнхийлөгчийн тухай хууль дээр ч гэмт хэрэг үйлдэж байхад нь газар дээр нь нотлох баримттайгаар л баривчилна гэсэн хуулийн заалт бий. Энэ заалтыг мөрдөхгүйгээр тухайн нэр дэвшигчийг хууль хүчний байгууллага баривчилдаг. , шударга ёс ярьдаг, тухайн үед Хууль зүйн байнгын хорооны дарга байсан, одоо Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч ярихгүй байна.

Энэ байдал цааш үргэлжлэх юм уу. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг ингээд баривчилвал яах юм бэ. Үндсэн хуулиар УИХ-д хууль санаачлах, батлах эрх, хяналт шалгалт хийх, хуулийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх эрхийг олгосон. Энд хариулт авья.

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд

Хуульд СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх, баривчлах саатуулах, цагдан хорих, үзлэг нэгжлэг хийхийг хориглоно гэсэн тодорхой заалт бий.

Бидний зүгээс юу ч хийхгүй суугаад байгаа юм байхгүй. УИХ-ын сонгуулийн үеэр албан ёсоор хуулийн дагуу нэр дэвшээд явж байсан, мөн УИХ-ын халдашгүй эрх нь хэвээрээ байсан УИХ-ын гишүүнийг барьсан хорьсон явдал гарсан. Халдашгүй байдлын дэд хороон дээр хэд хэдэн удаа хуралдаж ярилцсан. Холбогдох газруудад байр сууриа илэрхийлсэн. Зарим газар тайлбараа өгч байна. Заримаас нь тайлбар авч байна. Зарим нь эцэслэж дуусаагүй учраас удахгүй тайлбар өгнө гэх байдалтай байна.

. Энэ тухай материал нь ОУПХ-ны сайт дээр ил тод бий. Хэн ч ороод үзэхэд нээлттэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.